Төрийн албан хаагчдыг онлайнаар шалгав

2014 оны 12 сарын 21

Сүхбаатар аймгийнТөрийн албаны салбар зөвлөлөөс төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн шалгалтыг авчээ.

Агентлаг албад, сумдын Засаг даргын тамгын газрын төрийн жинхэнэ албаны зарлагдсан 22 ажлын байранд бүртгүүлсэн 95 хүнээс ерөнхий мэдлэгийн тестийн шалгалтыг онлайн хэлбэрээр авахад  14 нь тэнцсэн байна.
Тестийн  шалгалтанд тэнцсэн хүмүүсээс  монгол хэлний болон мэдээлэл технологи, ур чадварын шалгалт авч, ярилцлага хийжээ.