45-аас дээш насныхан Эболагаар өвчлөх нь их байна

2014 оны 12 сарын 19

Эбола вируст халдвараар 45-аас дээш насныхан илүү өвчлөмтгий байна 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар дэлхийн 9 улсад эбола вируст халдвараар 18669 хүн өвчилж, 6964(37%) хүн нас барсан байна.

12 дугаар сарын 10-наас хойш өвчний 661 шинэ тохиолдол бүртгэгдэж, нас баралт 527 хүнээр нэмэгджээ. Эрүүл мэндийн 649 ажилтан тус халдвараар өвчилж, 56% (365) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 27 хүнээр нэмэгджээ.

Мөн 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойш Либерид 8, Сьерра-Леонд 327, Гвинейд-76 батлагдсан тохиолдол тус тус нэмэгдэн бүртгэгдсэнийг ДЭМБ-аас албан ёсоор мэдээллээ.

Эбола вируст халдвараар өвчлөгсөд нь хүйсний хувьд ялгаагүй байгаа бөгөөд харин насны хувьд 45-аас дээш насныхан илүү өвчлөмтгий байгаа нь тогтоогджэ