Хотын захирагчийн албыг ”Тохижилт үйлчилгээний компани” болгов

2014 оны 12 сарын 19

Өвөрхангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор  Арвайхээр Хотын захирагчийн алба нь Тохижилт үйлчилгээний компани болж бүтэц, үйл ажиллагаагаа хуваалаа.

“Арвайхээр- Тохижилт үйлчилгээний компани’’ орон нутгийн өмчит аж ахуй тооцоот  үйлдвэрийн газар нь Хотын захирагчийн албанаас  тохижилтын ажил, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, Батгүн зам нөхөрлөлийн хариуцан гүйцэтгэж байсан хог хаягдлын үйл ажиллагаа, Арвайхээр соёл амралтын хүрээлэнгийн тоглоом ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайн ногоон байгууламжгэсэн чиглэлийг салган авч бие даан үйл ажиллагаа явуулахаар болсон байна.

Шинэ оны босгон дээр шинэхэн байгуулагдсан тус алба хотын хөгжил, дэвшлийг нэг бодлого дор цогцоор анхаарч, чанартай шуурхай үйлчилгээг ард иргэдэд үзүүлэн техник технологийг нэмэгдүүлэн ажиллахад анхаарна гэдгээ албаны дарга н.Буянбадрах хэллээ. Тэрээр Зүүнбаян-Улаан сумын Засаг даргаас энэ албанд томилогдон ирээд байгаа аж.