Төрийн архив зориулалтын байртай боллоо

2014 оны 12 сарын 19

Архивын зориулалтын байргүйгээсээ болж дөрвөн ч удаа бууриа сэлгэж байсан Төв аймгийн Төрийн архив өнөөдөр зориулалтын байртай  боллоо.

Тус байр Төр, захиргааны хоёрдугаар  барилгын нэг давхарт  байх ба хадгаламжийн сангийн гурав, алба хаагчдын гурав, сургалт, судалгааны нэг, нийтдээ долоон өрөөтэй аж. Архивын тасгийн дарга н.Дашзэвэг ярихдаа:Манай тасаг 1957 онд байгуулагдсан.Анх эрхлэгч хэмээх ганц орон тоотой, есөн хөмрөг үүсгэгч байгууллагын 290 хадгаламжийн нэгжтэй байсан бол өдгөө 159 хөмрөг үүсгэгчийн 51мянга гаруй хадгаламжийн нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2014 оны 07 дугаар сард байрны 140 гаруй сая төгрөгийн хөрөнгө шийдвэрлэгдэж, ийнхүү байртай болсондоо талархаж байна хэмээв.Тус тасгийн ажилчид, шинэ байрнаас гадна нягтаршуулсан  шүүгээ, тасалгааны камер, утаа, ус чийг мэдрэгч, архивын программын сервер,түүний мэдрэгч, баримт зөөвөрлөдөг тэргэнцэр, тоос сорогч гээд ажиллах нөхцөл боломжоор бүрэн хангагджээ.