Шинэ жилээр хамгийн их борлуулалттай бэлэг нь ”Селфи саваа”

2014 оны 12 сарын 19

Их Британи, Франц, АНУ-д шинэ жилийн баярын үеэр хамгийн борлуулалттай бэлэг нь селфи зураг дарах боломжтой саваа гэж үйлдвэрлэгчид мэдэгдлээ.
Английн Плаймунт хотын “Selfie Pods” хэмээх селфи саваа үйлдвэрлэгч компани шинэ бүтээгдэхүүнээ гаргажээ. Тэд таван төрлийн саваа үйлдвэрлэсэн бөгөөд үнэ нь найман фунт стерлингээс (12.5 доллар) эхэлж байгаа аж. Тэдний дунд 15 фунт стерлингийн үнэтэй (23.4 ам.доллар), “Bluetooth”-ээр холбогдох боломжтой саваа ч байдаг байна.
эх сурвалж: people.com