Сургуулийн хүүхдүүдэд үзүүлэх сургалт хийв

2014 оны 12 сарын 19

Хүүхдүүдэд замын хөдөлгөөний цагаан толгой буюу аюулгүй хөдөлгөөний наад захын ойлголт өгөх зайлшгүй шаардлагатай. Энэ тухай сайн ойлгож, мэдлэгтэй болж, хэрэглэж хэвштэл нь хүүхдээ ганцааранг нь явуулж болохгүй. Хүүхдийн наснаас хамааран энэ чадвар нь хүүхэд бүрт өөр байна.

Хүүхдүүд жишээнээс суралцдаг, иймээс эцэг эхчүүд болон сургуульд өгч буй мэдээллүүд нь хүүхдийн замын хөдөлгөөний эрсдлийг бууруулахад чиглэсэн, зөв байх ёстой. Энэ ч үүднээс СХД-ийн ЗДТГ-с хэрэгжүүлж байгаа хотын соёл арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд замын хөдлгөөний аюулгүй байдлын талаар үзүүлэх сургууль боллоо.

Энэ арга хэмжээнд 17 сургууль оролцсон бөгөөд 105-р сургуулийн хойд зам дээр замын хөдөлгөөний аюулгүй байдал түүнийг илэрхийлсэн лого бүхий дарцгийг барьсан цуваа явсан юм. СХД-ийн тухайд шилжих хөдөлгөөн ихтэй их хүн амтайд тооцогддог учраас бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх нь их байдаг. Тиймээс ч энэ арга хэмжээ нь хүүхдийг зөв дадалд хэвшүүлэх их хотдоо соёлтой зөв биеэ авч явахад чиглэсэн арга хэмжээ болж байгаагаараа онцлог юм.