Төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр нээгдлээ

2014 оны 12 сарын 19

Энэхүү үйлдвэр нь жилд нэг сая тонн төмрийн хүдэр боловсруулах хүчин чадалтай  юм. Түүнчлэн 64% дээш төмрийн агуулгатай 700 мянган тонн металлургийн шаардлага хангасан баяжмал үйлдвэрлэх төслийн хүчин чадалтайгаар суурилуулагдсан юм.

Төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр ашиглалтад орж буй нь үндэсний уул уурхай, металлургийн цогцолбор үйлдвэрийн үндсэн түүхий эдийг бэлтгэх үндсэн суурь нь болж байгаа хэмээн албаныхан ярилаа.
Түүнчлэн орон нутагт шинээр 107 ажлын байр бий болохоос гадна улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой аж.

Баяжуулах үйлдвэрийн нэг хэсэг болох хаягдлын байгууламжийн 565,000 м3 багтаамжтай нэгдүгээр ээлжийн далан энэ сард сард ашиглалтанд орж буй бөгөөд 100% геомембран доторлогоотой баригдсан нь төмрийн хүдэр баяжуулах салбартаа хамгийн анхдагч нь болж байна. Энэхүү олон улсын технологи нь усыг үр ашигтайгаар 70%-иас дээш эргүүлэн ашиглаж, байгаль орчинд хор нөлөөгүй ээлтэй технологи гэдгээрээ давуу талтай юм.

 

нэг сая тонн төмрийн хүдэр боловсруулах хүчин чадалтай
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.130.61 Gerel gegeetei medee baina. Ta buhnii ajild ih amjilt husie.Та юу гэж бодож байна ...