Цахилгааны үнийг дахин нэмлээ

2014 оны 12 сарын 18

Өмнөговь аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 192-р тогтоолоор хэрэглэгчдэд борлуулах цахилгаан эрчим хүчний үнийг шинэчлэн баталж, үнийг 8 төгрөг 40 мөнгөнөөс 13 төгрөг 60 мөнгө хүртэл нэмэгдүүлсэн байна.

Уул уурхай олборлох, борлуулах аж үйлдвэр 13 төг 60 мөн, бусад үйлдэр аж ахуйн нэгж 11 төг 20 мөн, айл өрх сарын хэрэглээ 150 квт цаг хүртэл 8 төг 40 мөнгөөр  тус тус нэмэгджээ. Харин айл өрхийн сарын хэрэглээ 150 квт-аас илүү гарсан бол 113 төгрөг 90 мөнгөөр нэмж тооцох юм. Энэ нь сар тутам 100 квт цахилгаан хэрэглэдэг айл байх юм бол 900 төг, 200 квт хэрэглэдэг айл өрх 1500 төгрөгийн нэмэгдэлтэй байх юм. Энд их хэрэглэх тусам тогны үнэ хямдрах биш нэмэгдээд байдаг тухай хэрэглэгчдийн гомдол байдаг талаар тодруулахад Монгол Улсын хэмжээнд эрчим хүчний дутагдалд орсон байгаа бөгөөд өнгөрсөн 9-р сараас ОХУ-аас авдаг цахилгааны үнэ 24,6 хувиар нэмсэнтэй холбоотой. Мөн Монголын цахилгаан эрчим хүчний хэрэглэгчид 5,6 хувь өссөнтэй шууд хамааралтай гэлээ. Улмаар 2015 оны 1-р сарын 1-нээс эхлэн Эрчим хүчний тухай хуулийн 31-ийн 2-р заалтыг мөрдөн ажиллахаар болсон бөгөөд цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрөө хугацаандаа төлөөгүй хэрэглэгчид, аж ахуйн нэгж, байгууллагад хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувийн алданги тооцож эхлэх юм байна.