Өвөрхангай аймагт 2014 онд хийсэн хөрөнгө оруулалт 54 хувиар буурчээ

2014 оны 12 сарын 18

2014 оны урьдчилсан гүйцэтгэлээр Өвөрхангай аймагт нийт 59.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэнээс гадаадын хөрөнгө оруулалт 7.0 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгө оруулалт 19.6 тэрбум төгрөг, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт 14.5 тэрбум төгрөг, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт 18.0 тэрбум төгрөг байна.

Энэ нь урд оноос14.6 тэрбум төгрөг буюу 20 хувиар буурсан байна. Тухайлбал гадаадын хөрөнгө оруулалт 0.3 хувиар, орон нутгийн төсвийн оруулалт 26.7 хувиар, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт 17 хувиар өсч улсын төсвийн хөрөнгө оруулалт 54 хувиар буурсан нь улс орны эдийн засгийн хямралтай холбоотой гэж үзэж байгаа юм.
Мөн Засгийн газрын 147 дугаар тогтоолын дагуу хэмнэлтийн горимыг хэрэгжүүлэх зорилгоор орон нутгийн төсвийн байгууллагуудын тээвэр шатахууны зардлыг 30 хувь, бичиг хэрэг, албан томилолт, шуудан холбоо, урсгал зардлыг 20 хувиар хассан бөгөөд нийт зардлын хэмжээ 364.3 сая төгрөгөөр буурчээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД