2015 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгов

2014 оны 12 сарын 18

Өвөрхангай аймаг 2015 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”, “Эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулах жил” гэсэн нэрэн дээр санал зөрөлдсөний эцэст эхний нэрэн дээр ИХ-ын төлөөлөгчдийн олонхийн санал нэгдлээ.

Өнгөрч буй 2014 онд эрүүл мэндийн салбараас “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” зорилт тавьж, багагүй ажил хийсэн. Үүний үр дүнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн харилцаа хандлагатай холбоотой ёс зүйн гомдол, зөрчил 33 хувь буурсан, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөнд 14.8 промиль, нялхсын эндэгдэл 11.9 промиль болж, улсын дундаж үзүүлэлтээс буурсан, жирэмсний хяналт 86.5 хувьд, хүрч эхийн ноцтой хүндрэл урд оноос 50 хувь, төрөх үеийн хүндрэл 32 хувь буурсан зэрэг давуу талууд олон байгаа юм.

Гэвч ард иргэдийн эрүүл мэндэд анхаарч өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр хийх ажил маш их байгааг удирдлагууд онцолж, ирэх онд энэ чиглэлээр анхаарч ажиллах шаардлагатай байгааг хэллээ. Үүнтэй холбогдуулж ИХ-ын Төлөөлөгчдийн зүгээс  “Хүнийг өвчилсөн хойно нь эдгээх бус өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх нь эрүүл мэндийн салбарын гол ажил байх ёстой, Эрүүл мэндийг дэмжинэ гэдэг нь зөвхөн эмч, эмнэлгийн ажил биш шат, шатны төрийн байгууллага, нийт ард иргэдтэй ч холбоотой, нийтийн биеийн тамир, дасгал хөдөлгөөн гээд заавал хөрөнгө мөнгө шаардахгүй хийчихээр ажил ч байна” гэх зэргээр санал тавьж байсан юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД