Барак Обама: Арьс өнгөний ялгавар байх ёсгүй

2014 оны 12 сарын 18

АНУ-ын Ерөнхийлөгч эхний бөгөөд эцсийн удаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг халах ёстой гэжээ.

Түүнчлэн энэ тал дээр улсын бодлого чухал, цаашлаад улсын бүрэн эрхт байдал тусгаар тогтнох асуудал яригдах чухал хүчин зүйл гэдгийг тэрээр онцлон хэлээд, мужийн захиргаа, Засгийн газар гээд ард иргэдэд үйлчилж байгаа төрийн байгууллагад анхааруулга өгсөн ажээ. Сүүлийн үед цагаан арьстай цагдаагийн ажилтан гэмт хэргээс мултарч байгаа бүхнийг тэрээр өөрийг онцгой анхааралд авсан гэдгийг өгүүлээд эхний бөгөөд эцсийн удаа иймэрхүү анхааруулга өгч байгааг хэллээ.

Хэрэв дахин иймэрхүү арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, нэгнийгээ өмгөөлж хамгаалсан үйлдэл гаргах юм бол шиитгэл нь хатуу дэглэмтэй тусгай шорон байх болно гэдгийг тэрээр тоглоом шоглоомоор хэллээ. Цагдаагийн ажилтнууд иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Түүнээс биш нийгэмд дэг журам зохиох гэж хэн нэгнийг хөнөөх биш.

Шүүх зөв буруутай этгээдийг АНУ-ын улсын үндсэн хуулийн дор эрх тэгш яллах, өмгөөлөх эрхтэй. Дахин сануулах шаардлагагүй талаар Цагаан ордонд өгсөн нэгэн ярилцлагын үеэр өөрийн байр суурийг илэрхийллээ. Хамгийн сүүлд Нью-Йорк хотод болсон шүүхээр 46 настай 6 хүүхдийн эцэг гар дээрээс бохь тамхи зарах гэж оролдсон учраас цагдаагийн цагаан ажилтан түүний хоолойг боож алсан хэрэг гарсан.

Улмаар мужийн шүүх түүнийг гэм буруугүй гэж үзсэн учраас тэрээр ямар нэг ял гэм хүртэлгүй мултарсан. Харин иргэдийн эсэргүүцэлтэй тулгарах мөчид тэрээр ажлаа хүлээлгэн өгч алга болсон. Иймэрхүү хэргээс болж АНУ-ын мужуудад “Би амьсгалж чадахгүй байна” хэмээн амьсгал хураахаасаа өмнө хэлсэн талийгаач 46 настай өнгөт арьстай иргэний үг эсэргүүцлийн жагсаал байгуулахад хүргэсэн билээ.

эх сурвалж: BBC

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД