132 автобусаар 23781 сурагч зорчжээ

2014 оны 12 сарын 18

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авах тухай” захирамжийн дагуу нийслэлийн  ЕБС-ийн сурагчдыг осол гэмтэлд орохоос урьдчилсан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор сурагчдын автобусаар хүүхдүүдийг тээвэрлэх үйлчилгээг үзүүлж байгаа юм.

Энэ хүрээнд энэ хичээлийн жилд  долоон дүүргийн таван цэцэрлэг, 48 сургуулийн 132 автобусаар давхардсан тоогоор 7909 суралцагчийг тээвэрлэх үйл ажиллагааг явуулж байна. Үүнээс төрийн бус өмчийн 25, төрийн өмчийн 23 сургууль, төрийн бус өмчийн дөрөв, төрийн өмчийн нэг цэцэрлэгт автобусны үйлчилгээ үзүүлж байна. Нийтийн тээврийн газартай хамтран зохион байгуулж байгаа энэхүү үйлчилгээнд энэ сарын 10-ны байдлаар 23781 суралцагч хамрагдсан гэсэн тооцоог нийслэлийн Боловсролын газраас гаргажээ.