Өчигдөр зөрчлийн1493 дуудлага иржээ

2014 оны 12 сарын 18

Улаанбаатар хотын Цагдаагийн газарт өчигдөр иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1493 дуудлага, мэдээлэл иржээ.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй 44 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 32 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд гэмт хэргийн улмаас нэг хүн, золгүй байдлаар долоон хүн нас баржээ. Мөн дээрэмдэх гэмт хэрэг хоёр, булаах гэмт хэрэг нэг, хулгайлах гэмт хэрэг 13, танхайрах гэмт хэрэг тав бүртгэгдсэн байна. Харин зам тээврийн хэрэг 11, осол 12 гарч 15 хүн гэмтсэн байна.