Давснаас чихэр илүү аюултай

2014 оны 12 сарын 17

Мэргэжилтнүүд даралт өндөртэй хүмүүст давс бага хэрэглэхийг зөвлөдөг. Ингэх шаардлагатай, үгүй нь ойлгомжгүй болжээ.

Цусны даралт давсыг бага хэрэглэснээр буурдаггүй. Өдөрт 3-6 грамм давс хэрэглэвэл эрүүл мэндэд хал байхгүй. Харин өдөрт гурваас бага граммыг хэрэглэвэл аюултай байж мэдэх гэнэ.
Эрдэмтэд хагас боловсруулсан бүтээгдэхүүнд давс илүүтэй агуулагддаг гэдгийг онцолж байна. Тэдгээрт чихэр нэмэгдэл маягаар орсон байх нь бий.

Чихэр цусны даралтад илүүтэйгээр нөлөөлдөг аж. Тэгэхээр цусны даралт өндөртэй хүмүүс чихрийг бага хэрэглэх нь зүйтэй. Чихэр агуулсан элдэв жүүсийг бага хэрэглэвэл зүгээр. Өдгөө хүнсний үйлдвэрлэлд чихрийн сиропыг илүүтэйгээр ашиглаж байгаа. Түүнийг хийжүүлсэн ундаанд нэмэгдэл маягаар хийдэг. Ийм ундаа хэрэглэсэн хүмүүсийн зүрх, судасны тогтолцоо илүүтэйгээр хямардаг байна.

Эх сурвалж: Alibama.com

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД