Малала Юсафзай: Террорист халдлага болсонд сэтгэл маш их өвдөж, харамсаж байна

2014 оны 12 сарын 17

Пакистаны Пешавар хотын сургуульд хайр найргүй, харгис террорист халдлага болсонд сэтгэл маш их өвдөж, харамсаж байна гэж Нобелийн Энх тайвны шагналт Малала Юсафзай мэдэгдлээ.

Тэрбээр “Гэм зэмгүй хүүхдүүд сургууль дээрээ мягмар гарагийнх шиг ийм халдлагад өртсөөр байна. Тэдэнд аюулгүй газар гэж алга” гэж Малала “фэйсбүүк” хуудастаа бичжээ.

Тэрбээр энэ халдлагыг харгис, хулчгар үйлдэл гэж буруушаан, би босогчидтой тэмцэхийн тулд Пакистаны засгийн газар, зэвсэгт хүчнийхэнтэй ямагт хамт зогсож байгаа гэв.

Эмэгтэйчүүдийн боловсрол эзэмших эрхийг хамгаалж, хөхүүлэн дэмжсэнийхээ төлөө Малала өөрөө Пакистаны “Талибан” бүлэглэлийн халдлагад өртөж байсан юм.

Одоогоос хоёр жилийн өмнө Малалаг сургуулиасаа гэр лүүгээ харьж байхад нь тус бүлэглэлийн босогчид толгойн тус газар нь буудсан билээ. Тэрбээр одоо Британид амьдарч байна.

Эх сурвалж: BBC

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.252.209 би монгол улсын иргэн Багш Чанцалдулам байна. таны үйл хэрэг улам дэлгэрэх болтугай . миний сэтгэл маш их хөдлөж таны үйлыг сэтгэл зүрхээрээ лэмжиж байна.