Жорж Бушийн дүү Жеб Буш 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

2014 оны 12 сарын 17

АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Бушийн дүү Жеб Буш 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ.

АНУ-ын Флорида муж улсын захирагчаар ажиллаж байсан Жеб Буш “ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжийг идэвхтэй судална” гэж “фэйсбүүк” хуудастаа бичжээ.

Жеб Буш нь Флорида муж улсын захирагчаар бүтэн дөрвөн жилийн хугацаатайгаар хоёр удаа сонгогдсон, Бүгд найрамдах намын ганц гишүүн юм.

Мөн тэрбээр “Америк даяар иргэдийнхээ дуу хоолойг сонсох” улс төрийн үйл ажиллагааны хороо байгуулна гэжээ.

Хэрвээ Жеб Буш 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл түүний мөрийн хөтөлбөрийн эн тэргүүнд цагаачлалыг дэмжсэн санаанууд байх магадлалтай байна.

АНУ-ын тэргүүн хатагтай асан, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Хиллари Клинтон 2016 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших магадлалтай хүмүүсийн тэргүүн эгнээнд байгаа билээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД