Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба шинэ даргатай болов

2014 оны 12 сарын 17

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргаар Б.Цээпилийг томилсон байна.

Тэрбээр өмнө нь Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанд ахлах референт хийж байсан юм. Уг албыг өмнө нь сэтгүүлч Ц.Мөнхтөр хашиж байсан бөгөөд тэрбээр эдүгээ Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж байгаа билээ.