Жүжигчин Б.Амараа эх орондоо ирлээ

2014 оны 12 сарын 17

Монголын кино урлагийн түүхэнд Холливуд руу хүрэх анхны зам, мөрийг гаргасан жүжигчин МУСТА Б.Амарсайхан эх орондоо ирлээ.

Тэрбээр “Тавилан”, “Удирдагч”, “Боолын гэрээ”, “Бодлын хулгайч” зэрэг кинонд чадварлаг тоглож, хүмүүсийн сэтгэлд хүрсэн дүрүүдийг бүтээж чадсан юм. Холливудын улаан хивснээ үндэсний хувцасаараа гоёж алхсан тэрээр “Марко Поло” киноны Ариг Бөхийн дүрд тоглосон билээ. Киноны нээлтэнд амжилттай оролцоод ирсэн Амарааг гэр бүлийнхэн. найзууд нь угтан авлаа.