“Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн форум 2014” боллоо

2014 оны 12 сарын 17

“Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн форум 2014”-г "Хамтын зүтгэлээр зөв хөгжлийг бүтээхүй” сэдвийн дор зохион байгууллаа.

Монголын банкны холбооноос санаачлан БОНХАЖЯ, Монголбанк, Олон улсын санхүүгийн корпораци болон Нидерландын Хөгжлийн банктай хамтран зохион байгуулсан уг форумын үеэр тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичигт Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Жавхлан, Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч М.Болд, Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат нар гарын үсэг зурав.
 
Дээрх санамж бичгийг байгуулснаар байгаль орчинд ээлтэй, хүн ардад өгөөжтэй санхүүжилтийн механизмыг олон улсын санхүүгийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр  Монголын банкууд хэрэгжүүлэх ба үүнийг Засгийн газар, БОНХАЖЯ, нийслэл, орон нутгийн төр, захиргааны байгууллагууд дэмжиж ажиллах болж байгаа юм.