Пүүл биллярдын шилдгүүд тодорно

2014 оны 12 сарын 16

Монголын покет биллярдын холбооноос зохион байгуулдаг пүүл биллярдын лигийн тэмцээн бүтэн жил үргэлжлэн шөвгийн 16 тамирчин шалгарчээ.

Шилдэгт  багтсан тамирчдын шөвгийн наймын тоглолт өнөөдөр болж байна. Лигийн тэмцээний шилдэг 16 тамирчин чансаагаар оноолт таарч тоглон шилдэг найман тамирчнаа тодруулна. Харин маргааш хагас шигшээ болон медалийн төлөөх тоглолтууд болсноор лигийн тэмцээн өндөрлөнө хэмээн Монголын покет биллярдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баттулга хэллээ.

Сонирхуулахад,  Монголын покет биллярдын холбооноос энэ жил 80 орчим тэмцээнийг тамирчдын дунд зохион байгуулжээ.Тус холбооны лигийн тэмцээн 10 удаа зохион байгуулагдахад Спортын мастер Л.Дэлгэрдалай гурван удаа түрүүлсэн байна.