Дархан-Уул аймагт “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээн болов

2014 оны 12 сарын 16

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас эрхлэн зохион байгуулсан “Ногоон  гэрэл-Цагаан шугам” тэмцээн болов.

Жил бүр уламжлал болон зохиогддог уг тэмцээнд тус аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын бага анги болон цэцэрлэгийн насны хүүхэд багачуудын дунд зохиогддог. Ингэснээр хүүхдүүд зам тээврийн осол гэмтэлд өртөхгүй байх нөхцөл бүрдэх учраас энэ тэмцээнийг тогтмол явуулж хэвшжээ. Аймгийн Цагдаагийн газрын ХАБХТ-ийн ахлах зохицуулагч А.Эрдэнэзул:-“Тэмцээнд нийт долоон баг оролцож мэндчилгээ болон хувцаслалтын жигдэрсэн байдал,  буухиа тэмцээн, багийн ахлагчдын тэмцээн мөн замын хөдөлгөөний дүрэм журмыг сахин биелүүлэх утга санааг харуулсан урлагийн тоглолт үзүүлэн өрсөлдөж байна. Энэ тэмцээн нь сурагчдад замын хөдөлгөөнд аюулгүйгээр оролцох дадлыг олгох ач холбогдолтой” гэв. Харин сүүлийн нэг жилийн хугацаанд хүүхдийн осол гэмтэл өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн нь хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмийн наад захын мэдлэггүйгээс болж машины урдуур гүйх зэргээр өөрийгөө эрсдэлд оруулдаг байна.