Хүн ам, мал тооллогын дүнг нэгтгэж байна гэв

2014 оны 12 сарын 16

Дундговь аймагт хүн ам, малын тооллого дуусч, сумд дор бүрнээ дүн мэдээгээ нэгтгэж байна. Баянжаргалан сумын хувьд өнөөдрийн байдлаар хүн ам, мал сүргийнхээ тоог урьдчилсан байдлаар гаргаад байгааг нь сонирхвол тус сумын хүн ам 1160 болж урьд оныхоос 10 хүнээр буурсан бол мал сүрэг 106 мянга болж урьд оныхоос 15 мянга гаруйгаар өссөн байгааг тооллогын комиссын гишүүн Т. Дуламханд хэллээ.

Тус суманд 28 төрийн албан хаагч тооллогын 5 хэсэг ажилласан бөгөөд хамгийн холдоо Хэнтий аймгийн Бор- Өндөр, Дорноговь аймгийн Даланжаргалан, Говьсүмбэр аймгийн нутагт оторлож яваа малчин өрхөөрөө оржээ. Тус сумын мал сүрэг таван төрөл дээр өссөн байхаар урьдчилсан дүн гарч байгаа бөгөөд хүн амын бүртгэлийн хувьд оршин суугаа хаяг давхардсан зөрчил хорь гаруй хүн дээр илэрснийг бүртгэлийн явцад засч цэгцлэхээр ажиллаж байгаа гэлээ
Энэ мэтээр сумд дор бүрнээ тооллогын дүнгээ нэгтгэн мэдээллийн санд шивж байна. Энэ сарын 20 гэхэд тооллогын урьдчилсан дүн гарна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД