“Академичдын цуврал лекц” маргааш эхэлнэ

2014 оны 12 сарын 16

Монгол Улсын Шинжлэх ухааны академиас олон нийтийг соён гэгээрүүлэх, шинжлэх ухааныг олон нийтэд сурталчлан таниулах эрхэм зорилгын хүрээнд “Академичдын цуврал лекц”-ийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Тус цувралын 21 дэх удаагийн лекцийг Чингисийн одонт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, Академич Хавтгайн Намсрай залуу эрдэмтдэд зориулан “Орчин үеийн физикийн шинжлэх ухаан ба ирээдүйн авьяасыг нээх зарим арга зам жишээнүүд” сэдвээр маргааш 15:00 цагт Тусгаар тогтнолын ордонд нээлттэй хэлбэрээр залуу эрдэмтэдтэй шууд харьцан унших юм.