Австралийн цагдаа, цэргийнхэн шинэ он гартал 24 цагийн хамгаалалтад гарна

2014 оны 12 сарын 16

Сидней хотын “Lindt” кафед өчигдөр үл мэдэх этгээд хүмүүсийг барьцаалсан хэрэг гарсан. 16 цагийн турш үргэлжилсэн аврах ажиллагаагаар кафег барьцаалагчаас суллаж чадсан ч барьцааны хоёр хүн болоод гэмт хэрэгтэн Ман Харон Монис амиа алдаж, дөрвөн иргэн шархаджээ. Амь үрэгдсэн хоёр иргэн нь “Lindt” кафены менежер, 34 настай Тори Жонсон, 38 настай Катрина Даусон нар байсан талаар АР агентлаг мэдээлж байна.

Ман Харон Монис барьцаалах ажиллагааныхаа өмнө Афганистаны ажиллагаанд оролцож амиа алдсан австрали цэргүүдийн гэр бүлүүд рүү үзэн ядсан утгатай захидал илгээж байжээ. Тэрээр кафены цонхон дээр “Бурхан байдаггүй. Бурхан болон Мухамед нь бурхны номлогч” гэж бичсэн даавуугаа өлгөсөн байв.

Австралийн цагдаа, цэргийнхэн шинэ он гартал метро, томоохон талбай, гудамжуудыг 24 цагийн турш хамгаалахаар болсон байна.