Тэтгэврийн хүмүүст хөдөлмөр эрхлэх бирж байгуулах санал тавив

2014 оны 12 сарын 16

Орос улсын Олон нийтийн танхимын гишүүн Владимир Слепак Оросын хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Төрийн дум болон Холбооны Зөвлөл болоод Орос улсын бусад субъектүүдэд  тэтгэврийн  хүмүүст хөдөлмөр эрхлэх бирж байгуулах тухай  концепцыг илгээгээд байна.  

ОХУ-ын Олон нийтийн танхимын “иргэний нийгмийн байдлын тухай”  илтгэлд тэтгэврийнхний идэвхтэй амьдралыг үргэлжлүүлэхэд , ялангуяа, ажлын байраар хангахад  онцгой анхаарал хандуулжээ.

Олон нийтийн танхимын Иргэдийн ахуй амьдралыг  нийгмээс дэмжих бодлогын  комиссийн тэргүүн  Владимир Слепак ярихдаа, хөдөлмөрийн бирж  нь “гуравдагч  насныхныг ”   ажлын байраар хангах зорилго бүхий эрх баригчид,  бизнесийнхэн болон  иргэний нийгмийнхний “активыг “ нэгтгэсэн институт байх ёстой гэв.
Орос улсын Олон нийтийн танхимд  хөгшчүүлийг ажлын байраар хангах  тулгамдсан асуудлаар  наймдугаар сард дугуй ширээний яриа зохион байгуулжээ. Тэр үед тэтгэврийнхэнд хөдөлмөрийн бирж  байгуулах санал анх  гарсан байна. Олон нийтийн танхимын үзэж байгаагаар, ийм төрлийн бирж нь хөгшчүүдийн ажил хайх газар юм уу, аль эсвэл цагийн ажлын талбар  биш, харин тэдний нийгмийн институт болох ёстой аж.
Владимир Слепакийн яриагаар, Орос улсын хун амын бодлогын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхдээ хөгшчүүлийн тулгамдсан  асуудлуудыг   хойш тавьж хэрхэвч болохгүй юм. Хэдийгээр тэтгэвэрт гарсан ч тэдний ихэнх нь  нийгэмд хөдөлмөрлөж,  ашиг тусаа  бүрэн дүүрэн өгч чадах идэвхтэй насан дээрээ байдаг.  Тэд өөрсдийн мэргэшсэн  мэргэжлээрээ залуу үеийнхэнтэй хөнгөхөн өрсөлдөж чадна. Тийм учраас Хөдөлмөрийн биржийг  бүх бүс нутагт байгуулах санал оруулж байна гэв.  Бирж нь хөгшчүүлийг ажлын байраар хангаад зогсохгуй төрөөс тэтгэврийнхэнд зориулсан хөтөлбөрүүдэд хөнгөлөлттэй оролцох боломжийг  олгоно. Тэтгэврийн хүн бирж дээр очоод  компьютерын курс юм уу, мэргэжил дээшлүүлэх курс болон өөр бусад дамжаанд  суралцах боломжтой болох гэнэ.