“Next Stop 2014” наадмын “Оны залуу”-г тодруулна

2014 оны 12 сарын 16

“Next Stop 2014” наадмын “Оны залуу” тодруулах ёслолын ажиллагаа энэ сарын 18-нд болно.

Монголын Залуучуудын холбоо, “Залуу удирдагч сан” санаачлан Монгол Улсын өнөөгийн нийгэм улс төр, эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, залуу төр нийгмийн зүтгэлтэн, бизнесмэнүүдийн нэр хүндийн рейтинг тогтоох зорилгоор тус наадмыг 1992 оноос уламжлал болгон зохион байгуулж байгаа юм. 

Энэ жилийн наадамд 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг, төрийн болон төрийн бус аж ахуйн нэгж байгууллага, бизнес эрхлэгч компаниудын төлөөлөл хамгийн олон шилдэг залуучууд нэгэн дээвэр дор цугларахаараа онцлогтой. Энэ жилийн  шилдгээр нийгэм-улс төр, эдийн  засаг-бизнесийн  салбарт тус тус 50 гаруй эрхэм өрсөлдөж байгаа аж. Онлайн санал асуулга энэ сарын 17-ныг дуустал үргэлжлэх  юм.

Сонирхуулахад, Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг наадмын анхны "Оны залуу" юм байна.