Профессор Л.Хайсандайн 75 насны баяр өнөөдөр тохиож байна

2014 оны 12 сарын 16

Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, олон улсын мэдээллийн Академийн жинхэнэ гишүүн, доктор (Sc.D), профессор Лувсангийн Хайсандай өнөөдөр 75 насны ойгоо угтаж байгаа аж.

Тэрбээр ШУА-д 40 гаруй жил ажиллаж, Монголын гадаад бодлого, олон улс судлалын чиглэлээр эрдмийн 14 ном зохиол туурвиж, 10 гаруй хамтын бүтээлд зохиогч, ерөнхий редактороор оролцон, 180-аад эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл бичин хэвлүүлжээ.

Түүний 40 гаруй бүтээл нь ОХУ, БНХАУ, Япон, Энэтхэг, БНСУ, Турк, Тайвань зэрэг улсад нийтлэгдсэн байна.

 Л.Хайсандагийн уран бүтээлийг гадаадын олон оронд өндөрт үнэлдэг ажээ. Тухайлбал, Оросын Холбооны Улс Ерөнхийлөгчийнхөө зарлигаар 2013 онд “Найрамдал” одон, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн дээд шагнал “Академич Крачковскийн алтан медаль”-иар тус тус шагнажээ.

 Эдгээр баярт үйл явдал нь Монголын ШУА-ийн эрдэмтдийн хувьд анхных нь бөгөөд эрдэмтэн Л.Хайсандай багшдаа төрсөн өдрийн баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байгаагаа шавь нар нь дамжууллаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
183.81.171.133 Bagshdaa bayar hurgey!
183.81.171.133 Манай Ховд нутгийн хоёр эрдэмтэн Оросын ШУА-ийн дээд шагналыг авч байжээ.
183.81.171.133 Хайсандай гуйа мундаг эрдэмтэн, баяр хүргэе. Урт удаан наслаарай. Манай эрдэмтэд Оросын ШУА-ийн нэр хүндтэй шагналыг олон удаа авч байжээ. 2012 онд ШУА-ийн ФСЭХ-ээс Г.Чулуунбаатар Оросын социологийн салбарын дээд шагнал П.Сорокины медалиар шагнуулж байсан.
103.9.91.98 Багшдаа сайн сайхныг хүсэн ерөөе...
183.81.171.133 Таньдаа баяр хүргэе! Аз жаргал, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ёрөөе!