”Цөмөөхэй” балетын бүжигчид хувцастай бэлтгэлдээ орлоо

2014 оны 12 сарын 16

Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Гавъяат жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар энэ сарын 24-28-ны өдрүүдэд тоглогдох алдарт  “Шелкунчик” буюу “Цөмөөхэй” балетад Япон улсын “К балет” компанийн гоцлол бүжигчин Д.Батболд болон ДБЭТ-ын балетын бүжигчид болон сонгон шалгаруулалтаар шалгарсан 180 гаруй бяцхан хүүхдүүд оролцох юм.

Одоогоор уран бүтээлчид тоглолтын бэлтгэлээ хангаж байгаа бөгөөд Япон Улсын “Комаки балет” компаниас урилгаар оролцох 14 бүжигчид өчигдөр Монголд буулаа. Харин тоглолтын хувцас хэрэглэл, тайзны гэрэл чимэглэлийг Америкийн "Boston balet" компаниас авчирсан бөгөөд бүжигчид өнөөдрөөс хувцастай бэлтгэлээ эхлэх гэж байна.
Тоглолтод оролцогчдын хамгийн залуу нь зургаан настай бүжигчин байгаа гэнэ. Сонирхуулахад, Цөмөөхэй балетын гол дүр болох Клара охины дүрд 13 охиноос сонгон шалгаруулалт хийснээс 5-ыг нь тоглуулахаар болсон байна.