Согтуугаар үйлдсэн танхайн гэмт хэрэг буурахгүй байна

2014 оны 12 сарын 16

Сүүлийн үед бусдын эд зүйлсийг булааж дээрэмддэг, бүлэглэн танхайрдаг үйлдэл буурахгүй байх хандлагатай байна. Зодоон болоод байна, согтуу хүн танхайраад байна, нийтийн байранд зодолдоод байна, орцонд зодолдоод амраахгүй байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна.

"Дөлгөөннуур" төвийн орчим арванхоёрдугаар сарын 15-нд Toyota Prius-20 автомашины жолоочийг машиндаа сууж байхад нь үл таних таван залуу хутга тулга "Samsung Note-2" гар утсыг дээрэмдэн, найзын хамт автомашины тээшний саванд хийж яваад "Хүчит шонхор" захын урд талын үерийн даланд үлдээгээд зугтаажээ. Энэ хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай ажилласны үр дүнд Чингэлтэй дүүргийн иргэн Х согтуурсан үедээ бусадтай бүлэглэн үйлдснийг нь тогтоон шалгаж байна.

Мөн нийтийн байранд зодоон болоод байна гэсэн дуудлагын дагуу шалгахад Дархан-уул аймгийн III  багт суух иргэн А согтуурсан үедээ нэг удаа хутгалж танхайрсныг таслан зогсоож, эд мөрийн баримтаар хутгыг нь хураан Баянзүрх дүүргийн цагдаагийн III хэлтэст шалгаж байна.

Дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах байранд согтуу хүн танхайраад байна гэсэн мэдээллийг шалгахад Сонгинохайрхан дүүргийн оршин суугч 25 настай А нь согтуурсан үедээ тус эмнэлгийн хүлээн авахын хаалганы шилийг хагалж танхайрсныг таслан зогсоолоо.

Энэ мэт согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ танхайн гэмт хэрэг үйлдэх тохиолдол буурахгүй байгаа хэмээн албаны хүн хэллээ