Хүүхдийн эндэгдэл буурахгүй байна гэв

2014 оны 12 сарын 15

Дорноговь аймаг хүүхдийн эндэгдлийн хувь хэмжээгээрээ улсын дундаж түвшинд  байна.

Харин хүүхдийн эндэгдэл тууштай буурахгүй байгаад дүгнэлт хийж эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн эмч, сувилагч, эх баригч нарын боловсон хүчний тоог хангалттай нэмэгдүүлэх, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, мэдлэг чадвар, хариуцлага сахилгыг дээшлүүлэх,цалин хөлс, ажиллах нөхцлийг сайжруулах шаардлага байгааг албаныхан онцолж байна. Нөгөөтэйгүүр аймгийн төрөх эмнэлгийн барилгыг нэн түрүүнд ашиглалтад оруулах,  эх хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллах нь эрүүл мэндийн салбарын ирэх оны ажлын гол зорилт болжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД