Дорнод аймагт малын хулгай буурчээ

2014 оны 12 сарын 15

Дорнод аймагт сүүлийн жилүүдэд өсөөд байсан мал хулгайлах гэмт хэрэг хувьд өмнөх онтой харьцуулбал 26 хувиар буурсан аж.

Харин эрүүгийн нөхцөл байдлын хувьд энэ оны 11 дүгээр сарын байдлаар 489 гэмт хэрэг гарч үүний улмаас 25 хүн нас барж, 922.6 сая төгрөгийн хохирол учирчээ. Нийт гарсан гэмт хэргээс 156-нь согтуугаар үйлдэгдсэн  байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг 2013 оны мөн үетэй харьцуулахад 1921.6 сая төгрөгөөр өссөн байна. Харин малын хулгай Энэ нь хэд хэдэн малын бүлэг хулгайчдыг илрүүлсэнтэй холбоотой гэнэ.