Хонины ноосоор барилгын дулаалгын материал үйлдвэрлэнэ

2014 оны 12 сарын 15

Дархан-Уул аймагт "Эко ноос" компани хонины ноосоор барилгын дулаалгын материал үйлдвэрлэх үйлдвэр байгуулжээ.

Тус компани нь Монгол Улсын Засгийн газраас олгож байгаа Чингис бондоос 6.8 тэрбум төгрөгийн дэмжлэг авч, Япон улсын ноос боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж суурилуулан үйлдвэрлэлээ өргөтгөсөн байна.

Мөн БНХАУ-аас ноос угаах, самнах машин зэрэг тоног төхөөрөмж оруулж ирж суурилуулж эхэлжээ.