”АСА” циркийн асуудлыг дахин хөндөв

2014 оны 12 сарын 15

ШӨХТГ-аас "АСА" циркийг байраа зориулалтын дагуу ашиглахгүй байгаа бөгөөд зөрчлөө арилгах 9 сарын хугацаат даалгаврыг тус циркийн удирдлагад өгөөд байгаа. Энэ хугацаа дуусах гэж байгаатай холбогдуулан өнөөдөр ШӨХТГ-ын дарга О.Магнай сануулсан мэдэгдэл хийв.

О.Магнай хэлэхдээ " Цирк циркээрээ байх ёстой. Гэтэл баар болж хувирсан байна. Циркийн талаар ярих нь хувийн өмчид халдаж буй хэрэг биш. Анхнаасаа циркийг менежментийн гэрээгээр хувьчилсан. Зөрчилтэй асуудлыг шалгах ТӨХ-ны ажлын хэсэг гарсан ч одоо болтол юу хийсэн нь мэдэгдэхгүй байна. Энэ талаар лавлахад бүгд зугатаад хариу өгдөггүй. "Роял плаза" гэх байгууллагад албан бичиг хүргүүлсэн ч бас л хариу өгөхгүй байна. УИХ-ын гишүүд, дарга цэргээр "Наад ажлаа зогсоо" гэсэн. Мөнгөтэй, бяртай ч бай  хууль үйлчилнэ гэдгийг дахин хэлмээр байна. Тиймээс ТӨХ-ныхон шалгалтаа явуулах хэрэгтэй" гэж хатуу сануулав.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.227.162 ганц хүний эрх ашиг монголын нийт эрх ашигаас дээр байна гэдгийг өнөөдөр монголчууд бүгд харж байна. хэрэв Асашёорү жудагтай эр хүн л юм бол одоо циркээс салж чадахгүй байгаа байдлаа өөрчлөх хэрэгтэй. Тэр хүүхдийн эмнэлэг энэ тэр байгуулахын оронд монголын хүүхдүүдэд циркыг нь буцаагаад өгчих хэрэгтэй. Хүч хөдөлмөрөө шингээгээд авсан юмыг чинь түүнтэйгээ дүйцэх зүйлээр солиод авчихад л болох юм биш үү.