“Apple Watch” ухаалаг цагийг ирэх онд 24 саяыг үйлдвэрлэнэ

2014 оны 12 сарын 12

Америкийн “Apple” компани “Apple Watch” ухаалаг цагийг ирэх онд 24 саяыг үйлдвэрлэх захиалгыг нийлүүлэгч компаниуддаа өгсөн тухай “Apple Insider” сонин Тайванийн хэвлэлүүдийн мэдээллийг иш татан бичиж байна.

Хэрэв энэ мэдээлэл нотлогдвол “Apple” компани маш зоригтой бооцоо тавьж байгаа юм. Учир нь 2013 онд дэлхий даяар ердөө 3,3 сая ийм цаг борлогджээ.

“Taiwan’s United Daily News” сонинд мэдээлснээр, “Apple”-ийн ухаалаг цагийг үйлдвэрлэдэг “Quanta Computer” компани захиалгыг гүйцэтгэхийн тулд шинэ ажилчид авч эхэлжээ. Эхлээд тус компани орон тоогоо хоёроос 10 мянган хүнээр нэмэгдүүлсэн бол ажилчдын тоо удахгүй хоёр дахин нэмэгдэж магадгүй байна.

“Apple Watch” анхны зүүдэг төхөөрөмжөө “Apple” компани “iPhone 6” болон “iPhone 6 Plus” гар утасныхаа хамт есдүгээр сарын эхээр танилцуулсан билээ. Ухаалаг цагийг 2015 оны эхээр худалдаанд гаргаж эхэлнэ гэж тухайн үед тус компанийн захирал Тим Кук мэдээлсэн боловч яг хэдийд гаргахыг дурдаагүй байна.

Эх сурвалж: redmondpie.com

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД