“Чингис хаан” нисэх буудалд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын уулзалт боллоо

2014 оны 12 сарын 12

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Чингис хаан” олон улсын нисэх буудалд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын уулзалт боллоо.

Уулзалтад Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Чингис хаан нисэх буудлын захиргааны төлөөлөл оролцсон байна.
Жуулчид болон аялал жуулчлалын компаниудад учирдаг хүндрэл, бэрхшээлийг арилгах,үйлчилгээг түргэн шуурхай болгох, ажилтнуудын харилцааны соёл, гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх, олон улсын хилийн боомт дахь төрийн байгууллагуудын ажлын уялдааг хангаж, хяналт шалгалтын чанарыг алдагдуулалгүйгээр зарим давхардлыг арилгах талаар санал солилцлоо.
Уулзалтын үр дүнд нисэх буудлын тохижилт зохион байгуулалт сайжирч, мэргэжлийн байгууллагуудын тоног төхөөрөмж шинэчлэгдэж байгаатай холбогдуулан хяналтын давхардлыг арилгах, ажилтнуудын харилцаа, ур чадварт тавих хэрэглэгчийн үнэлгээг бий болгох, ажилтнуудыг мэргэшүүлэх сургах ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулахаар боллоо гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ