ИТХ шийдвэрийнхээ биелэлтийг хангуулж, мэдээллийг нь тогтмолжуулна

2014 оны 12 сарын 12

Дархан-Уул аймгийн ИТХ-ын байгууллага нь гаргасан шийдвэрийнхээ биелэлтийг хангуулж мэдээ мэдээллийг нь тогтмолжуулж түүний эргэх холбоотой болгоход анхаарч иржээ.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн зургаан хороод өнгөрсөн нэг жилийн хугацаанд 4-8 удаа хуралдаж холбогдох байгууллагуудын тайлан мэдээллийг сонссон байна.

Мөн тус аймагт хийгдэж буй бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй, байгаль орчин, хот байгуулалт, газрын харилцаа, Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар, Нэгдсэн эмнэлэг, Боловсролын газар, Орхон, Хонгор, Шарын гол сумдын ИТХ, ЗДТГ-ын ажил байдалтай танилцжээ. Түүнчлэн аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, сумын хөгжлийн сан болон сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийгдсэн ажил, үйлчилгээний хэрэгжилт, аймгийн хэмжээнд хийгдэж буй бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлуудыг шалгаж үүрэг даалгавар өгөх хэлбэрээр хяналт шинжилгээ үнэлгээ хийжээ. Аймгийн Хөгжлийн бодлого, хот төлөвлөлтийн хяналтын хороо Нийслэлийн ИТХ-ын хуралдаанд сууж хуралдааны явцтай танилцан, өөрийн чиг үүрэгтэй төсөөтэй хорооны туршлагыг судалсан бол Орхон аймгийн Нийгмийн хөгжлийн хороо тус аймгийн  ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хорооны ажилтай танилцаж цаашид хамтарч ажиллахаар  тохиролцож туршлага солилцсон байна.