Хэнтий аймаг сайн жолооч тодруулав

2014 оны 12 сарын 12

Аймгийн цагдаагийн газрын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасаг, Албан журмын даатгагчдын холбоо болон Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулдаг даатгалын компаниуд хамтран Сайн жолооч тэмцээнийг зохион байгууллаа.

 Монгол Улсад даатгалын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан жолооч нарын “Даатгалын тухай хууль”, ”Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-ийн мэдлэгийг дээшлүүлэх мөн замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, ур чадварыг сайжруулах тээврийн хэрэгслийн аюулгүй ажиллагааг хангах зам тээврийн ослын аюулаас олон нийтийг хамгаалах урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг сурталчилах зорилготой Сайн жолооч тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнийг 5 төрлөөр дүгнэн явууллаа. Үүнд замын хөдөлгөөний дүрмийн шалгалт, хөдөлгөөний аюулгүй байдлын мэдлэгийн тест, авто дром дээрх уран жолоодлого, авто машины дугуй сольж угсрах, автомашины гэмтэл эвдрэл олох гэсэн журмаар явагдаж өндөрлөлөө.

Сайн жолооч тэмцээний тэргүүн байрыг Д.Гантулга эзэлж өргөмжлөл,80,000 төгрөг ангилал ахиулах сургалтанд үнэ төлбөргүй суух эрхээр, 2-р байранд Ц.Галхүү өргөмжлөл 90,000 төгрөгөөр, тэмцээний 3-р байранд Т.Болд-Эрдэнэ шалгалч өргөмжлөл 60,000 төгрөгөөр шагнууллаа.