Д.Баатар, Д.Батлүндэн нар хүндэт иргэн болов

2014 оны 12 сарын 12

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн хүрээнд Д.Баатар, Д.Батлүндэн нарыг аймгийн дээд шагнал болох “Хүндэт иргэн” –ээр өргөмжиллөө.

Тэд 1989 оны 12 дугаар сарын гурванд Эрдэнэт хотод болсон тайван жагсаалд оролцож байсан бөгөөд Ардчилсан хувьсгалд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн ийнхүү үнэлжээ. Аймгийн ИТХ Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулж хүндэтгэлийн хуралдаан хийлээ.