НАСА “Dragon” хөлгийг 19-нд хөөргөнө

2014 оны 12 сарын 12

АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв /НАСА/ энэ сарын 16-нд хөөргөх ёстой байсан “Dragon” хөлгийг 19-нд хөөргөхөөр хойшлуулжээ.

Уг хөлгөөр Олон улсын сансрын станцад хүнсний бүтээгдэхүүн, эн түрүүнд шаардлагатай эд зүйлс болон шинжлэх ухааны туршилтын материалыг хүргэх ёстой юм.

АНУ-ын сансрын байгууллагын мэдээлснээр, хөөргөхөд шаардлагатай бэлтгэлийг “Dragon” хөлөг болон уг хөлгийг зөөгч “Falcon-9” пуужинг бүтээсэн “SpaceX” компаниар сайтар хангуулахын тулд ийм шийдвэр гаргажээ.

“Dragon” хөлгийг урьдын адил Флорида муж улсын Канаверал хошууны сансрын буудлын зэргэлдээ оршдог Агаарын цэргийн хүчний баазаас хөөргөнө. Сансрын “ачааны хөлөг” арванхоёрдугаар сарын 21-нд тойрог замын сансрын станцтай залгагдахаар төлөвлөж байна.

Энгийн ачааны хамт “Dragon” хөлөг судалгааны шинэ багаж хэрэгсэл хүргэх ажээ.

Эх сурвалж: ITAR-TASS.com