Төр захиргааны байгуулагуудыг оролцуулан хэлэлцүүлэг зохиолоо

2014 оны 12 сарын 11

Төв аймгийн хэмжээнд зам тээврийн осол, хэргийн тоо нэмэгдэх хандлагатай байгаатай холбогдуулан Зуунмод сумын иргэн Б.Тойвгоо энэ асуудалд анхаарлаа хандуулж, төр захиргааны байгуулагуудыг оролцуулан энэ сарын 9-нд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Цагдаагийн ерөнхий газар, аймгийн салбар хэлтэс, төр захиргааны байгууллагууд оролцож санаа бодлоо хуваалцсан юм.

Б.Тойвгоо ярихдаа: Байнга шахуу осол, хэрэг гарч байдаг арван хар цэг бий. Үүнд: авто зам дагуух  Баянчандмань, Жаргалант, Аргалант, Борнуур, Лүн, Эрдэнэ, Эрдэнэсант, Баян зэрэг сум багтдаг ба эдгээрийн давтамжийг багасгах нь зам тээврийн осол, хэргийн гаралтыг бууруулахад бодитой үр нөлөө үзүүлэнэ хэмээв. Мөн дээрх  цэгүүдэд 12 удаагийн тохиолдлоор 41 хүн амь насаа алдсан тухай мэдээллээ. Оролцогчид энэ асуудлыг шийдэхийн тулд зөвхөн цагдаагийн байгууллагад даатгаад орхих биш, иргэн болон төр захиргааны байгуулагын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах нь зүйтэй болохыг илэрхийлж байлаа.