Дархан-Уул аймгийн найман бахархлыг сурталчлах аян зохиов

2014 оны 12 сарын 11

Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн энэ оны 61, 62 дугаар тогтоолыг үндэслэн Дархан сумын "Оюуны Ирээдүй” цогцолбор сургууль нь аймгийн бэлгэ тэмдэг, туг, сүлд дуу болон аймгийн найман бахархалыг багш, сурагчдад сурталчилах нэг сарын аяныг зохион байгуулсан байна.

Тус сургууль уг аяны хүрээнд аймгийн найман бахархалыг биет болон биет бусаар хийж "Миний мэдэх Дархан" шилдэг эсээ бичлэгийн уралдаан зарлаж "Унасан газар угаасан ус минь” шүлгийн уралдаан, гар зургийн уралдаан, АХА зэрэг олон ажлыг зохион явуулж шалгарагсдад шагнал гардуулаа. Аймгийн “Найман бахархал”-ыг биет болон биет бусаар хийх ажилд 11 дүгээр ангийн найман ангийн багш нар анги хамт олноо амжилттай сайн зохион байгуулж оролцсон байна.

Мөн “Миний мэдэх Дархан” шилдэг эсээ бичлэгт 10ж ангийн сурагч н.Алтантуяа, н.Буянхүү, Толуй нар эхний гурван байр эзлэв. “Унасан газар угаасан ус минь” шүлгийн, гар зургийн уралдаан болон орон нутаг судлалын хичээлээр үзсэн аймгийн бэлгэ тэмдэг, сүлд, туг, АХА тэмцээнд эхний гурван байр эзлэсэн сурагчдад шагнал гардууллаа.