Дэлхийн Зөн байгууллага орон нутагт үүссэний 10 жилийн ой боллоо

2014 оны 12 сарын 11

Хүүхэд, гэр бүлийн хөгжил дэвшлээр дамжуулан улс орны ирээдүйг өөрчлөхийг зорьдог Дэлхийн Зөн олон улсын байгууллагын Төв орон нутгийн хөгжлийн хөтөлбөр үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой энэ сарын 9-нд тохиолоо.

Тус байгуулага анх  2004 оны арванхоёрдугаар сарын 4-ны өдөр  зургуулаа өрх гэрээ барьсан бол өдгөө 17 ажилтан, 15000 гаруй хүүхэд, гэр бүлтэй хамтран ажилладаг болжээ.  Төв орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн менежер н.Эрдэнэсувд ярихдаа: Итгэл сэтгэлээр жигүүрлэж, хамт өнгөрүүлсэн 10 жилийн хугацаанд зургаан сумын хүүхэд гэр бүлийн сайн сайханы төлөө боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг, хүүхэд хамгаалал, нөлөөлөл зэрэг олон олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэнээ дурьдаад хамтран ажилладаг хүмүүстээ баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Ойн баярын хүрээнд “Дэлхийн зөн”-г хэн сайн мэдэх вэ? зургийн үзсгэлэн, өрхийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээ дэлгэгдсэнээс гадна “Зөнгийн одод”-оос төрсөн авъяаслаг сурагчид урлагийн тоглолтоо толилуулсан юм.