Жеймс Уотсоны Нобелийн шагналын алтан медалийг худалдан авсан гэжээ

2014 оны 12 сарын 10

АНУ-ын эрдэмтэн судлаач Жеймс Уотсоны Нобелийн шагналын алтан медалийг худалдаж авснаа ОХУ-ын хамгийн баян эрхэм дэлгэж, эзэнд нь үүнийг буцааж өгөх бодолтой байгаагаа хэллээ.

Ган болон цахилгаан холбооны магнат Алшер Усманов “Уотсон энэ медалийг “буцааж авах гавьяатай” хүн. Үүнийг аргагүйн эрхэнд худалдсаныг нь мэдрэхэд надад “маш хэцүү байсан” гэжээ.

ДНК-гийн бүтцийг нээснийхээ төлөө хүртсэн уг медалиа Жеймс Уотсон 4,8 сая доллароор дуудлагаар худалдсан юм.
Ингэснээр тэрбээр амьд ахуйдаа Нобелийн шагналын медалиа худалдсан анхны хүн болсон билээ.