Түргэн тусламжийн үйлчилгээнд Японы туршлагыг нэвтрүүлнэ

2014 оны 12 сарын 10

Нийслэлийн иргэдэд үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээг чадавхжуулахад Япон улсын туршлагыг нэвтрүүлэхээр Нийслэлийн  Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Ш.Энхбат  тус улсын эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчидтэй өчигдөр уулзалт хийлээ.

 Тэрээр төлөөлөгчдөд Монголын түргэн тусламжийн үйлчилгээ , газар нутаг, хүн амын суурьшил, хүн амын насны бүлгээс хамаарч түргэн тусламжийн үйлчилгээ бусад орныхоос онцлогтой байдаг талаар танилцуулав. Японы эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид төв суурин болон хөдөө орон нутгийн түргэн тусламжийн ялгаа хүний нөөц, санхүүжилт, тулгарч буй бэрхшээлийн талаар тодруулж, цаашид туршлага солилцон хамтран ажиллах, монголын түргэн тусламжийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцахаар боллоо.

Тус уулзалтад Токиогийн анагаах ухааны их сургуулийн Яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тэнхимийн эрхлэгч  Юун Ода,  Айчи анагаах ухааны их сургуулийн гамшгийн үеийн анагаах ухааны төвийн эрхлэгч Такаши Накагава,  Айчи яаралтай тусламжийн мэдээллийн шуурхай удирдлагын төвийн захирал  Хироши Ногучи, Түргэн тусламжийн хөгжлийн сан, Токио хотын амь тэнссэн үеийн яаралтай тусламжийн техникийн академийн Сейзан Танабэ нарын профессорууд оролцов.