“Англи хэлийг Алтайдаа” төсөл боловсруулан хэрэгжүүлж байна

2014 оны 12 сарын 10

Говь-Алтай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Бидний Алтай” хөтөлбөрт боловсролын чанарыг дээшлүүлж, сурагчдын сурч боловсрох таатай орчинг бүрдүүлэх зорилтын хүрээнд “Англи хэлийг Алтайдаа” төсөл боловсруулан хэрэгжүүлж байна.

Энэ онд англи хэлний улсын төрөлжсөн олимпиадын 2-ын даваанд шалгарсан 4 сурагчийг Австрали улсад сурагч солилцооны хөтөлбөрт хамруулж, АНУ, Австрали, Англи, Фижи улсад суралцах гадаад хэлний  багш нарын сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, эхний ээлжинд Фижи улсад 5 багшийг 45 хоногийн хугацаатай сургалтад хамруулаад байна. Бусад багш нар ирэх онд гадаад орнуудад суралцахаар болсон байна.