Хэнтий аймгийн залуус цагаа зөв боловсон өнгөрөөнө

2014 оны 12 сарын 10

Хэнтий аймгийн Батширээт сумын залуучуудын холбоо нь удирдах зөвлөлийн есөн хүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг аж.. Тус холбооны санаачлагаар сумын залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор фитнесс клуб нээжээ.

Уг цогц төвийг орон нутгийн хөгжлийн сангийн 40 сая төгрөгийн өртөгтэйгээр барьж гүйцэтгэсэн бөгөөд 20 сая төгрөгөөр фитнесс клубт хэрэглэх тоног төхөөрөмжийг авчээ.
 Тус төв ашиглалтад ороод сар гаруйн хугацаа өнгөрсөн бөгөөд нийт 5 хүнийг ажлын байраар хангаж ажиллуулж байгаа гэнэ. Одоогийн байдлаар кофе шоп, үсчин гоо сайхан, оёдол, ширээний теннис, бялдаржуулах дасгалын төхөөрөмж, душ зэргийг нэгэн зэрэг ажиллуулж байна. Фитнесс төв нь долоо хоногийн 6 өдөр ажилладаг бол үнийн хувьд сард 40,000 төгрөг хөгжлийн бэрхшээлтэй иргэд 35,000 төгрөгөөр үйлчилдэг ажээ.