“Хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” чуулган боллоо

2014 оны 12 сарын 10

Сэлэнгэ аймгийн Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбооноос “Хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” 7-р чуулганаа амжилттай хийлээ.

Тус чуулганы үйл ажиллагаанд ОХУ-ын Буриад улсын Хиагт дахь Монгол-Оросын хамтарсан музейн эрхлэгч Лилия Борисовна, МАН-ын Бага хурлын гишүүн н.Оюундарь, Дархан-Уул аймгийн НАМЭХ-ны тэргүүн н.Янжмаа нар урилгаар оролцсон байна. Чуулганы үеэр Монгол-Оросын хамтарсан музейн эрхлэгч Лилия Борисовнаг нийгмийн зүтгэлтэн одонгоор шагнажээ. Чуулган шилдэг үйлчин, шилдэг замчин, хүүхдэд ээлтэй сувилагч, шилдэг эко элч, оюунлаг эмэгтэйчүүдээ тодруулсан байна. Энэ үеэр аавуудаа орхигдуулсангүй. Өрх гэрээ толгойлж, хоёр хүний ачааг үүрч, үр хүүхдээ сайн сайхан өсгөн хүмүүжүүлж яваа аавуудыг алдаршуулсан байна.

Чуулганд оролцож буй бүх эмэгтэйчүүд аян өрнүүлэн тоглоом цуглуулж, цэцэрлэгийн бяцхан хүүхдүүддээ хүргүүлсэн хэмээн албаны хүн хэллээ.

Г.Оюунт