Төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэлийг сайжруулах сургалт боллоо

2014 оны 12 сарын 10

Төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэлийг сайжруулах зорилготой сургалт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод боллоо.

Уг сургалтыг энэ сарын 05-06-ны өдрүүдэд Монгол Улсын Сангийн яамнаас мэргэжилтэн багш нар ирж зохион байгууллаа. Сургалтанд Сэлэнгэ аймгийн 17 сум, 8 тосгоны төсөвт байгууллагуудын нягтлан бодогчид нийт 130 гаруй хүмүүс хамрагдаж, нягтлан бодох бүртгэлийн талаарх мэдлэг чадвараа дээшлүүллээ.