Хөвсгөлийн санхүүчид баяраа тэмдэглэв

2014 оны 12 сарын 10

Хөвсгөлийн санхүүчид санхүүгийн алба үүсэн байгууллагдсаны 103 жилийн ой, санхүү эдийн засгийн ажилтны өдрийг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.

2014 оны хувьд аймгийн хэмжээнд 136 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж аймгийн нийгэм эдийн засгийн хөгжилд ахиц дэвшил гарсан, орон нутгийн төсвийн орлого 100 гаруй хувиар даван биелсэн төсөв санхүүгийн ил тод нээлттэй байдлыг хангахад ихээхэн анхаарч ажилласны үр дүнд улсад тэргүүлсэн амжилт үзүүлсэн зэрэг олон амжилттайгаар санхүүчид баяраа тэмдэглэлээ. Мөн энэ үеэр шилдэг санхүүчдийг шагнаж урамшуулсан бөгөөд сангийн яамны хүндэт тэмдэгээр ахмад ажилтан Долгорсүрэн, сангийн яамны санхүү банкны тэргүүний ажилтанаар Я. Пүрэвсан, Ч.Эрдэнэцэцэг, А.Оюунбаатар, Д.Цогоо, Д.Оюунчимэг, Э.Цэрэнпүрэв, Хөвсгөл телевизийн нягтлан Д. Цэцэгмаа нар шагнагдсан юм.

Г. Оюунт

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД