Хэрэг зөрчлөөс сэргийлэн ажиллаж байгаа гэв

2014 оны 12 сарын 09

Нийтийг хамарсан баяр болохтой холбогдуулан архидан согтуурах явдал, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Дундговь аймгийн Өлзийт сумын төрийн албан хаагчид хариуцлагатай жижүүрээр ээлжлэн ажиллаж, сумын цагдаа, хэсгийн төлөөлөгчдөө тусладаг байна.

Хариуцлагатай жижүүрүүд 7- 14 хоногийн хугацаанд 24 цагаар ажилладаг байсан бол энэ удаад шинэ жилийн баяр болон сар шинийн баярыг дуустал 3 сарын хугацаанд ажиллахаар болжээ. Нийтийг хамарсан баяраас гадна тус суманд сумын төвийн шинэчлэлийн бүтээн байгуулалт хийгдэж, шугам сүлжээний суваг шуудуу ихээр ухагдсан, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй, зөвхөн явган хүнд зориулсан гарц замыг түр гаргасан байдалтай байгаа тул хүүхэд багачууд, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс энэ удаагийн хариуцлагатай жижүүрийн ажиллах хугацааг ийнхүү уртасгасан гэж тус сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зөвлөлийн дарга Х. Отгонмөнх хэллээ.
Байгууллагууд долоо хоногоор ээлжлэн хариуцлагатай жижүүрийн үүрэг хүлээх бөгөөд тухайн долоо хоногт алба хаагчдаа хэрхэн хуваарилж ажиллуулахаа төлөвлөн, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зөвлөлөөр батлуулсан байна. Хариуцлагатай жижүүрүүд үүргээ гүйцэтгэх явцад хэрэг зөрчил илэрвэл сумын Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгч ажилладаг ажээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД